ตารางคะแนนเจลีกญี่ปุ่น

Служба “Google Apps” на сайте ตารางคะแนนเจลีกญี่ปุ่น. За дополнительной информацией обратитесь к администратору. УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга М.

УИХ-д сонгогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. УИХ-ын үйл ажиллагааг гаднаас нь нэлээд сайн шүүмжилдэг байсан гишүүдийн нэг. Одоо дотор нь ороод ажиллахаар ямар мэдрэмж төрж байна, хэр бүтээмжтэй ажил байна. Нэгдүгээрт мэдээж боломжоо дайчлаад ажиллавал хүлээгдэж байгаа асуудлуудад ахиц дэвшил гаргах боломжтой. Төрийн бодлого энд зангилагдаж, эцсийн шийдлийг гаргахад нөлөөтэй оролцдогийн хувьд УИХ-ын 76 гишүүнд бүгдэд нь боломж байна. Энэ үүднээсээ би өнгөрсөн хугацаанд энэ салбарт ажиллаж ирсэн мэргэжлийн хүний хувьд бодож санаж явсан, хууль болж гарах ёстой, бодлого болж боловсрогдох ёстой гэж харсан олон зүйл дээр дөрвөн жилийнхээ ажлыг төлөвлөөд явж байгаа.

Нэгдүгээрт миний байнга ажиллаж ирсэн аюулгүй байдлын салбарын шинэчлэлийн асуудал байна. Батлан хамгаалах, зэвсэгт хүчин, тагнуул, хилийн цэрэг, цагдаа гээд. Энэ бол ардчилал хөгжсөн 20 жилийн хугацаанд хамгийн их хоцрогдсон салбар. Энэ салбарыг хөгжүүлэхгүйгээр цааашид Монголд ардчилал бэхжих, улс төрийн зөв тогтолцоо хөгжих боломжгүй. Тийм учраас үүн дээр цаашид үргэлжлүүлэн ажиллана. Хэдэн байнгын хороонд орж ажиллаж байгаа вэ? Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороонд орж ажиллаж байгаа.

Гурвуулаа засаглалын шинэчлэлд чухал үүрэгтэй оролцох байнгын хороод. Хоёр дахь миний зорьж байгаа чиглэл бол парламентыг өөрийг нь хариуцлагатай засаглал болгох асуудал. Сая болж өнгөрсөн асуудал дээр Ёс зүйн хороо яагаад дуугарахгүй байна вэ, Г. Хоёр гишүүн өөрсдөө УИХ-ын Ёс зүйн хороонд хандах байх гэж бодож байна. Асуудал нь өөрөө Ёс зүйн хороо руу ороод ирэхээр дэд хорооны түвшинд асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргах болов уу. Эрдэнэбат их муухай мэдэгдэл хийсэн шүү дээ.

Салаавч гаргана гэдэг өмнө ч байсан үзэгдэл, тэр байтугай Ерөнхийлөгч байсан хүн салаавч гаргаж байсан. Харин хүн зодох нь бол гэмт хэрэг юмаа гэж. Уг нь бол олон нийт, сонгогчид ядахдаа Ардчилсан намын гишүүдээс ийм үйлдэл битгий гараасай л гэж хүлээсэн байх? Намын бүлгийн даргын хэлсэн тэр үгийг яаж илааршуулах вэ? Энэ асуултад намын бүлгийн дарга өөрөө хариулт өгөх байх.